Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зургаан өдрийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 15 иргэн амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-16-ны хооронд Улаанбаатараас орон нутгийн чиглэлд 38055 тээврийн хэрэгслээр 81 мянган иргэн орон нутагт зорчсон гэж холбогдох албанаас мэдээлсэн билээ. Орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байгаагаас зам тээврийн осол гарах шалтгаан болж буй юм.

Тухайлбал, долдугаар сарын 10-16-ны хооронд зам тээврийн ослын улмаас 15 иргэн нас баржээ. Үүнээс нийслэлд хоёр, орон нутгийн замд 13 иргэн осолдсон аж. Тэдгээрийн нэг нь хүүхэд байсан бол үлдсэн 14 нь насанд хүрсэн хүмүүс байсан байна. Зам тээврийн ослын улмаас жолооч 6, хамт явсан зорчигч 6, хоёр явган зорчигч амь насаараа хохирчээ. Осолд өртсөн 15 тээврийн хэрэгслийн 33 хувь нь "Приус" маркийн тээврийн хэрэгсэл байжээ.

Нийслэлээс орон нутагт аялал зугаалгаар явсан иргэдийн нийслэл рүү буцах хөдөлгөөн энэ амралтын өдрүүдэд үргэлжлэх тул зам тээврийн ослоос сэргийлэх, хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ ягштал багимталж явахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Усны ослоор 22 хүн амь насаа алдаж, гурван иргэнийг эрэн хайж байна
Усны ослоор 22 хүн амь насаа алдаж, гурван иргэнийг эрэн хайж байна
 
С.Энхболд: П.Батчулуун эмч маш олон гэр бүлд амьдрал бэлэглэсэн. Тангарагтаа үнэнч энэ хүн цаашид хэдэн арван гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэх байсан бол