Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Усны ослоор 22 хүн амь насаа алдаж, гурван иргэнийг эрэн хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Сүүлийн өдрүүдэд аялал зугаалгаар явах үедээ усанд осолдох тохиолдол буурахгүй байгаа холбогдох албаныхан сануулж, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсээр буй. Долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд гол усанд нийт 22 хүн нас баржээ. Үүнээс нийслэлд 6, орон нутагт 16 иргэн осолдож, амиа алдсан аж. Тодруулбал, усанд осолдсон иргэдийн 18 нь том хүн бол дөрөв нь хүүхэд байна. Ингэхдээ Туул голд 4, Хэрлэн голд 3, Хараа голд 3, Эгийн голд нэг буюу голд 11 хүн живсэн, нууранд 5, тогтоол усанд 5 иргэн амь насаа алджээ.

Усны осол ихээр бүртгэгдэж буйтай холбогдуулан Туул голын эрэг дагуу цагдаагийн 101 алба хаагч өдөр бүр явганаар болон мотоцикльтой эргүүл шалгалт хийж иргэддээ сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна. Амралт зугаалгийн өдрүүд дуусаагүй мөн ойрын өдрүүдэд цаг агаар халах төлөвтэй байгаа тул иргэд олон нийтийг гол уснаас өөрийгөө болон бусдын амь насыг сэргийлэхийг сэрэмжлүүллээ.

Бүртгэгдсэн дуудлага мэдээллийн дийлэнх нь амралт аялал зугаалгаар явахдаа сэлэх гэж гол руу орсон, голд хийлдэг гудас хөмөрсөн, нууранд морьтой орсон, загас барьж байгаад хөл алдсан, хаднаас хальтарч унасан зэрэг шалтгаанаас үүдсэн байна. Одоогоор 3 иргэний цогцос олдоогүй эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг албаныхан мэдээллээ.

Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлнэ
Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлнэ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.