Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын хэвлэлд Хятад, Монгол Улсын төрийн тэргүүн нар утсаар ярьсан тухай онцолжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

БНХАУ-ын хэвлэлд БНХАУ, Монгол Улсын төрийн тэргүүн нар утсаар ярьсан тухай онцолжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьж, хилийн боомтын нэвтрүүлэлтийг хэвийн болгох, байгалийн хийн хоолойн төслийг урагшлуулахад дэмжлэг үзүүлэх, цөлжилтийн эсрэг хамтран ажиллах зэрэг тодорхой асуудлуудаар тохиролцоонд хүрсэн. Тэгвэл БНХАУ-ын төв телевиз CCTV, англи хэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг CGTN суваг, төрийн мэдээллийн агентлаг Xinhua зэрэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Монгол, БНХАУ-ын төрийн тэргүүн нар утсаар ярьсан талаар онцлон мэдээлсэн байна. Тухайлбал, CGTN сувгийн вэбсайтад:

“БНХАУ, Монгол Улс нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, язгуур ашиг сонирхлыг харилцан хүндэтгэхийн хажуугаар Иж бүрэн стратегийн түншлэлээ баяжуулан хөгжүүлэх” талаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин онцолсон гэжээ. Улмаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, уул уурхай, дэд бүтэц, байгаль орчны чиглэлээрх хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх хэрэгтэй бөгөөд БНХАУ нь Монгол Улсаас уул уурхай болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэсэн байна. Харин БНХАУ-ын төрийн мэдээллийн Xinhua агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийг улам баяжуулан хөгжүүлэх хэрэгтэй хэмээн тэмдэглэсэн гэжээ. Түүнчлэн БНХАУ нь Монгол Улсын цар тахалтай тэмцэх чиглэлээр явуулж буй арга хэмжээнд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгийг хэлсэн байна.

Хийлдэг гудастай хөвж явсан 6 хүүхдийн амь насыг авран хамгаалжээ
Хийлдэг гудастай хөвж явсан 6 хүүхдийн амь насыг авран хамгаалжээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.