Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Америкчууд “Хар баасан гараг”-т цахимаар 7 тэрбум гаруй ам.долларын худалдан авалт хийжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 12 секунд

“Хар баасан гараг” буюу онцгой хямдралын өдөр АНУ-ын иргэд онлайн худалдан авалтад 7 тэрбум 4 сая ам.доллар зарцуулсан тухай CNBC телевиз мэдээлжээ.

АНУ-ын жижиглэн худалдааны хамгийн том 100 сүлжээ дэлгүүрийн 80-ынх нь мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг “Adobe Analytics” төвийн статистик мэдээллээс үзвэл, энэ жилийн үзүүлэлт өнгөрсөн жилийнхээс 1 тэрбум ам.доллароор илүү байна. Өнгөрсөн жилийн “Хар баасан гараг”-т америкчууд интернэт дэлгүүрүүдээс бараа бүтээгдэхүүн худалдан авахад 6 тэрбум 22 сая ам.доллар зарцуулжээ. Үүнээс 2 тэрбум орчим ам.долларын худалдан авалтыг ухаалаг гар утас ашиглан хийсэн бол 2019 онд энэ тоо мөн дээд үзүүлэлтээ шинэчлэн 2.9 тэрбум ам.доллар болж өссөн байна.

Үүний зэрэгцээ, өнгөрсөн жилийн "цахим даваа гараг"-т өдрийн туршид худалдан авалтад зарцуулсан үнийн дүн хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн юм. Эл өдөр америкчууд 7 тэрбум 9 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн интернэт дэлгүүрүүдээс худалдан авжээ. Гэхдээ ажиглагчид энэ жил ч мөн энэ дээд үзүүлэлтийг эвдэнэ гэж таамаглаж байна. Тэдний үзэж байгаагаар, ирэх долоо хоногийн ажлын эхний өдөр америкчууд 9 тэрбум 4 сая ам.долларын худалдан авалт хийнэ.

АНУ-д 11 дүгээр сарын сүүлийн буюу дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Талархлын өдрийг тэмдэглэсний дараа баасан гарагт уламжлал ёсоор Зул сарын баярын өмнөх үнэ хямдруулсан худалдаа эхэлдэг. “Хар баасан гараг” гэдэг нэр томьёог 1869 онд хөрөнгийн зах зээлийн үймээнийг тайлбарлахад анх ашиглаж байсан бол 1950-аад оны үед энэ өдөр худалдааны төвүүдийн ойролцоох авто замын түгжрэлийг мэдээлэхдээ орчин үеийн утгаар нь ашиглаж эхэлжээ.

Ургац буурснаас болж кофены үнэ огцом өсжээ
Ургац буурснаас болж кофены үнэ огцом өсжээ
 
УТААНЫ сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах ажлын хэсэг хуралдана
УТААНЫ сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.