Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн салбарынхантай уулзаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Төсвийн тодотгол гэдэг нь төсөв хүрэхээ байсан гэсэн үг. Монгол Улсын төсөв ердөө 10 их наяд төгрөг. Цар тахлын эсрэг тэмцэлд улс бүхий л нөөц бололцоогоо шавхсан. Хүүхдийн мөнгөнд л гэхэд 1.4 их наяд төгрөг зарцуулагдаж байна. Дулаан, цахилгааны хөнгөлөлтийг нэг жилээр тооцож үзэхэд 1.2 их наяд төгрөг зарцуулж байна. Вакцинжуулалтад гэхэд 300 тэрбум орчим төгрөг, шинжилгээнд өдөр тутам 500 сая төгрөг зарцуулж байна.
Ингээд бид зарим хөрөнгө оруулалтыг танаж, даатгал болон улсын төсөв нийлээд 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт олгохоор болж байгаа. 13,000 мянган эмч ажилчид, бусад 19,500 ажилчиддаа мөнгөн хэлбэрийн урамшуулал олгохоор боллоо. Үүнийг Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд хамтран шийднэ. Шаардлагатай 45 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс шийдэхээр болсон" гэв.