Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уяач хүүхдүүдийг эцэг эхийнх нь зөвшөөрөлгүй уралдуулах гэж байсныг таслан зогсоожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 1 секунд

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 02-ны өдрийн 183 дугаар тогтоолоор аймаг сумдын баяр наадам, хурдан морины уралдаан, уул, овооны тахилга, тэмдэглэлт ой зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг шат шатны засаг дарга нарт үүрэг болгож, Засгийн газрын “Үндэсний баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” 171 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон. Тодруулбал, ямар нэгэн байдлаар хурдан морины уралдаан болон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон юм.

Гэвч уяачид, хурдан морины галууд нууцаар бооцоот уралдаан, үсэргээн зохион байгуулахыг завдсаар байна. Иймд Засгийн газрын 183 дугаар тогтоолын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн байгууллагатай хамтран хяналтын эргүүлийг баяр наадмын амралтын өдрүүдийг дуустал зохион байгуулахаар болжээ.

Жишээ нь, энэ сарын 7-нд нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо Баянбүрд гэх газар 300 орчим хүн цуглаж сунгаа зохион байгуулах гэж байсныг эргүүлийн баг Налайх дүүргийн ГБХЗХХ-ийн мэргэжилтнүүд, Налайх дүүрэг, Төв аймгийн Цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнтэй хамтран таслан зогсоосон байна. Тухайн уралдаанд бүртгэлгүй, эцэг эхийн зөвшөөрөлгүй уралдах гэж байсан хүүхдүүдийг бүртгэлжүүлж, хариуцаж явсан уяачид хариуцлага хүлээлгэжээ.

Мөн энэ хугацаанд Төв аймгийн Сэргэлэн, Нийслэлийн Налайх дүүргийн Налайхын гол, Баянбүрд, Хүй 7 худаг зэрэг газруудаар хяналт тавин ажилласан бөгөөд 8 уяачдын галаар орж 25 хурдан морь уралдаанч хүүхдийг бүртгэлжүүлсэн байна.

Тамирчид Токиогийн тэнгэрт мандуулах Төрийн далбаагаа хүлээн авчээ
Тамирчид Токиогийн тэнгэрт мандуулах Төрийн далбаагаа хүлээн авчээ
 
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.