Жүдо бөхийн дэлхийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Ираны жүдоч Саид Моллаеи Монголын иргэншилтэй болсон талаар judoinside.com мэдээллээ.
Ингэснээр Саид Моллаеи Чиндаод болох Мастерсын тэмцээнд Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах юм. Түүний хувьд өмнө нь Олон улсын цагаачдын багийн бүрэлдэхүүнд барилддаг байсан бол Олон улсын Жүдо бөхийн холбооны вэбсайтад Монголын багт багтсаныг мэдээлсэн байна.
Саид Моллаеи +81 кг-ын жинд барилддаг бөгөөд жиндээ дэлхийд гуравт бичигдэж байгаа бол Монгол Улсаас Отгонбаатарын Ууганбаатар 17-д Нямсүрэнгийн Даваасүрэн 27-д эрэмблэгдэж байгаа талаар judoinside.com мэдээлжээ.