Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Гурван шалтгаанаар 2021 оны төсвийн тодотголыг өргөн барьж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Гурван шалтгааны улмаас 2021 оны төсвийн тодотголыг өргөн барьж байна.

Нэгдүгээрт, Ковид цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх,

Хоёрдугаарт, Цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалахад чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлэх,

Гуравдугаарт, Ковид цар тахлын үед төсөвт байгууллагууд хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллах гурван шалтгааны улмаас ийнхүү төсөвт тодотгол хийхээр өргөн барьж байна.

Иргэдийн эрүүл мэндийн хамгаалж, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлд нийт 725.1 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвт тусгаж байна" гэлээ.

Ж.Сүхбаатар: ҮАБЗ, УОК гэсэн хэдхэн хүн асуудлыг шийддэг тогтолцоотой боллоо
Ж.Сүхбаатар: ҮАБЗ, УОК гэсэн хэдхэн хүн асуудлыг шийддэг тогтолцоотой боллоо
 
ФОТО: “Засгийн газар огцор“ жагсаал ҮРГЭЛЖИЛЖ байна
ФОТО: “Засгийн газар огцор“ жагсаал ҮРГЭЛЖИЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.