Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын бүлгийн удирдлагууд Ерөнхийлөгч, ЕТГ-ын даргад баяр хүргэж, амжилт хүсчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар УИХ дахь бүлгийн гишүүдийнхээ нэрийн өмнөөс Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсчээ.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Төрийн тэргүүний хувьд эв нэгдлийг эрхэмлэн ажиллаж, парламент, хуулийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө УИХ дахь хоёр намын бүлэгтэй хуулийн хүрээнд хамтран ажиллана” гэдгийг онцолсон юм.

Мөн УИХ дахь МАН-ын удирдлагууд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нарт ажлын амжилт хүсч, баяр хүргэсэн байна.

Цагдаагийн байгууллагаас “Ирээдүйгээ  хамгаалъя”  арга хэмжээг эхлүүлжээ
Цагдаагийн байгууллагаас “Ирээдүйгээ  хамгаалъя” арга хэмжээг эхлүүлжээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.