Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг эдэлсэнд тооцох зарлигийг Экс Ерөнхийлөгч гаргажээ

Ангилал
Улс төр Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 27 секунд

Өнгөрөгч 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нь тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг гарч байв. Тиймээс гурван шатны шүүхээс Б.Махбалд 13 жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн байдаг.

Харин түүнийг Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхээ дуусахаасаа өмнө Б.Хурц нарын 13 хүнд уучлал үзүүлж сулласан. Харин эдгээрээс гадна нэг зарлиг тусад нь гаргасан нь ялтан Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг эдэлсэнд тооцсугай" гэсэн зарлиг гарсан байгаа гэлээ.

Сануулахад, Б.Махбал нь 2018 оны наймдугаар сараас хойш цагдан хоригдсон бөгөөд эдгээр нь ял эдэлсэн хугацаанд тооцогддог юм. Тэгэхээр Б.Махбал өнгөрсөн хугацаанд 3 жилийн хорих ял эдэлсэн бол түүнд эдлээгүй 10 жил үлдэж байна. Үүний 25 хувийг эл эдэлсэнд тооц гэвэл түүнд эдлээгүй 7.5 жилийн ял үлдэж байгаа гэх тооцоолол гарч байгаа юм.

Ковид: Энэтхэгт эсрэг бие тогтсон хүүхдүүд илүү аюулт халдвараар өвчилжээ
Ковид: Энэтхэгт эсрэг бие тогтсон хүүхдүүд илүү аюулт халдвараар өвчилжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.