Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид: Энэтхэгт эсрэг бие тогтсон хүүхдүүд илүү аюулт халдвараар өвчилжээ

Ангилал
Дэлхий дахинд COVID-19
Огноо
Унших
1 минут 22 секунд

Энэтхэгийн төв Махараштра мужийн эмнэлэгт дөрвөн хүүхэд амьсгаадах, даралт буурах шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. Хүүхдүүдийн ээжүүд сар гаруйн өмнө коронавирусийн халдвар авсан байна. Хүүхдүүдэд өвчний шинж тэмдэг илрээгүй байсан ба Севаграм дахь 1000 ортой Кастурба эмнэлэгт залуу өвчтөнүүдэд шинжилгээ хийхэд эсрэг бие тогтсон буюу өмнө халдвар авсан байсныг харуулжээ.

Хүүхдүүд олон системийн үрэвслийн синдром (MIS-C) хэмээх ховор, үрэвсэлтэй, амь насанд аюул учруулж болзошгүй нөхцөл байдалтай тэмцэж байна. Энэ өвчлөл нь ихэвчлэн хүүхдүүд, өсвөр насныхан коронавирус халдвар аван эдгэрснээс хойш дөрвөөс зургаан долоо хоногийн дараа үүсдэг аж.

Кастурба эмнэлэгт өвчтэй хүүхдүүдийн хоёр нь эдгэрсэн бол үлдсэн хоёр нь эрчимт эмчилгээнд эмчлүүлж байна. Эмнэлгийн ахлах эмч Доктор П.Калантри, "Би энэ нөхцөл байдалд санаа зовж байна. Энэ асуудал хэр гүн гүнзгий байгааг бид мэдэхгүй байна. Энэтхэгт энэ өвчний ач холбогдлын талаар мэдээлэл бидэнд байхгүй хэвээр байгаа нь сэтгэл түгшээж байна" гэжээ.

Буянт-Ухаа дахь гаалийн газар нэрээ
Буянт-Ухаа дахь гаалийн газар нэрээ "Чингис хаан" ОУНБ дахь гаалийн газар болгон өөрчилжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.