Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭМГ: Нас барсан нярайн хариу хоёр удаа сөрөг гарсан, ойрын хавьтал байсан

Ангилал
Нийгэм COVID-19  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 26 секунд

Коронавирусийн халдварын улмаас хоёр сартай нярай эндсэн харамсартай хэрэг гарсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Ингэхдээ нярайг гурван хоног эмчлүүлж байгаад нас барсан гэж мэдээлсэн ч бодит байдал өөр байсан. Нярайг нэг ч удаа эмч, эмнэлгийн ажилчид ирж үзээгүй. Гэртээ нас барсан гэх мэдээлэл цацагдсан юм. Уг асуудалд Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд зургаадугаар сарын 25-ны өдөр хоёр сартай хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Нярайн ээж зургаадугаар сарын 17-ны өдөр коронавирусийн халдвартай нь батлагдсан. Тухайн гэр бүлийн 6 хүнээс хоёр сартай нярайгаас бусад нь эерэг гарсан. Ингээд зургаадугаар сарын 21-нд нярайд давтан шинжилгээ хийхэд бас сөрөг гарсан. Улмаар зургаадугаар сарын 22-ны өглөө ээжид нь амьсгаадах, халуурах шинж тэмдэг илэрч, биеийн байдал нь муудсан учир эмнэлэгт хэвтүүлэхээр тандалтын баг Ачтан эмнэлэгт хүргүүлсэн. Гэтэл Ачтан эмнэлгийнхэн хөхүүл хүн авахгүй гээд аваагүй. Сэргээн засах клиник эмнэлгийнхэн гэр бүлээр эмчлье гэсэн хүсэлт тавихад тухайн гэр бүлийнхэн "Бид хөнгөн учраас гэртээ эмчлүүлье. Ганцхан манай эхнэрийг л хэвтүүлчих" гээд ХУД-ийн эмнэлэгт хэвтүүлсэн. Ингээд зургаадугаар сарын 22-нд Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн нярайг эргэж үзсэн байдаг. Эмнэлгийн ажилчдыг үзэхэд хүүхэд нойр хоолондоо сайн байсан. Аавтай нь өдөр болгон ярьж, хүүхдийн биеийг хянаж байсан. Зургаадугаар сарын 24-нд Өрхийн эрүүл мэндийн төвөөс халдвартай хүмүүстээ эм тараасан. Энэ үед тухайн айлд очиж эм тан өгөхөд нярай сайн байсан. Уг хүүхэд халдварын ойрын хавьтал байсан. Хүүхэд нас барсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар задлан хийхийг хүссэн ч Covid-19 ойрын хавьтал гэдэг шалтгааны улмаас задлан хийх боломжгүй болсон" гэлээ.

12-15 насны хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт очиж, вакцинд хамрагдана
12-15 насны хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт очиж, вакцинд хамрагдана
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.