Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

12-15 насны хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт очиж, вакцинд хамрагдана

Огноо
Унших
1 минут 2 секунд

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар өнөөдрөөс эхлэн 12-15 насны хүүхдүүдийг файзер вакцинаар дархлаажуулахаар болсон. Дархлаажуулалтад хамруулахад дараах зүйлсэд анхаарахыг НЭМГ-аас зөвлөлөө.

  • Тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулна.
  • Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ "Файзер" вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийн хуудас бөглөх юм.
  • Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудсанд вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх хариу урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээрээс асууж тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой юм.
  • Вакцины эхний тунд хамрагдсан хүүхдүүд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэнэ.

Сануулахад, Нийслэл хотод 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг аж.

Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын уучлал үзүүлсэн 13 хүний нэгд Д.Галсансүх багтжээ
Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын уучлал үзүүлсэн 13 хүний нэгд Д.Галсансүх багтжээ
 
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.