Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: С.Зоригийн хөшөөний хажууд бүртгэлгүй цуглаан болж байсныг зогсоосон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Иргэн Э.Одбаярыг цагдаагийн алба хаагчид шалгасан гэх болон С.Зоригийн хөшөөний хажууд цагдаагийн албан хаагчид нэгэн иргэнийг барьж байгаа бичлэг цацагдсан. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү,

"Э.Одбаярын тухайд цагдаагийн байгууллага дээр урд гаргасан асуудлаар зөрчлийн хэрэгт шалгагдаж байсан. Цагдаагийн байгууллага олон удаа дуудаж тайлбар авах гэсэн боловч ирээгүй тул очиж цагдаагийн байгууллагад авч ирээд тайлбар авсан.

Мөн С.Зоригийн хөшөөний хажууд бүртгэлгүй цуглаан болж цагдаагийн байгууллагаас шаардлага тавьсан боловч иргэн эсэргүүцэл үзүүлж, тухайн хүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас зөрчлийг таслан зогсоож хэлтэс дээр авч ирэн тайлбар авсан байна. Эдгээр хүмүүсээс тайлбар аваад явуулах байх" гэв.

MINDUPDATE цахим хөгжлийн хөтөлбөр зарлагдлаа
MINDUPDATE цахим хөгжлийн хөтөлбөр зарлагдлаа
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй