Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэн баталлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Наадам зохион байгуулах асуудалд шүүмжлэл гараад байна. Бид яагаад наадмаа тэмдэглэх ёстой гэдэг Соёлын сайд Ч.Номинг тайлбар өгөхийг хүслээ.
Соёлын сайд Ч.Номин: Баяр наадам бол Монголын төр ёсны нэг өв. Хүн болгоны хадгалж, өвөлж авч явж, үр хүүхэддээ таниулан түгээж байх ёстой соёлууд энд шингэсэн байдаг. Нүүдэлчдийн соёл иргэншлийн гол агуулга эрийн гурван наадамд явж байдаг. Тэгэхээр төрт ёсоо дээдэлдэг, ухамсартай монгол хүн наадмыг дээдлэн хүндэлж авч явах ёстой юм" гэлээ.