Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Манай улсын эрүүл мэндийн салбар тийм болохоо байчихсан салбар биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

УИХ-ын чуулганаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр мутацилагдсан вирусийг Монголд тогтоож чадах, эсэх талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Эрүүл мэндийн сайдаас асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Алтагхуяг, "Мутацилагдсан вирус гэж зүйлийг хэн хаанаас гаргаж ирээд яриад байна вэ? Манай улс мутацилагдсаныг нь тогтоож чадах юмуу" гэж Эрүүл мэндийн сайдаас асуулаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "Мутацилагдсан вирусийг тодорхойлох хэд хэдэн судалгааг бид хийсэн. Манай улсын эрүүл мэндийн салбар тийм болохоо байчихсан салбар биш. Бидэнд боломж байгаа. Өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан судалгааны ажлуудаа хийгээд явж байгаа. Явуулсан 50 сорьцын маань хариу удахгүй ирнэ. Мөн шинэ аппарат энэ сарын сүүлээр ирнэ. Боловсон хүчнээ бэлдчихсэн. Энэ аппарат ирэхээр бид эх орондоо тодорхойлох боломжтой" гэж хариуллаа.

ЦЕГ: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэрэгт авагдсан материалууд задарсан тул албаны шалгалт хийгдэж байна
ЦЕГ: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэрэгт авагдсан материалууд задарсан тул албаны шалгалт хийгдэж байна
 
Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь 8 аймагт зудын эрсдэл өндөр гарчээ
Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь 8 аймагт зудын эрсдэл өндөр гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.