Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: PCR шинжилгээнд өдөрт 500 сая төгрөгийг зарцуулж байна

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 19 секунд

УИХ-ын чуулганаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, "PCR шинжилгээг өмнө маш олон газар үнэ төлбөргүй авдаг байсан. Одоо төлбөртэй, цөөхөн газар авдаг болсон байна. Өдөртөө зуу зуугаараа дугаарладаг болсон байна. Үүний хүртээмжийг нэмэгдүүлж болох уу" гэж асуулаа.

Асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа. Тэрбээр, "Одоогоор Засгийн газраас PCR шинжилгээг нэг ч удаа төлбөртэй аваагүй байгаа. Хувийн хэвшлийн байгууллагууд төлбөртэй авч байгаа. Үүн дээр өдөрт маш их зардал гардаг. Үүнийг Засгийн газар хариуцаж байгаа. Өдөрт дунджаар 10,000 хүний шинжилгээ хийж байна. Өдөрт гарч байгаа дундаж зардал хамгаалах хувцас хэрэглэлтэйгээ нийлээд 500 сая төгрөг өдөр бүр гарч байгаа. Өдөрт 500 сая төгрөгөөр бид шинжилгээ, тандалт, илрүүлгийг хийж байна" гэв.

Г.Ёндон: Шатахууны үнэ үе шаттайгаар нэмэгдэнэ
Г.Ёндон: Шатахууны үнэ үе шаттайгаар нэмэгдэнэ
 
Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь 8 аймагт зудын эрсдэл өндөр гарчээ
Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь 8 аймагт зудын эрсдэл өндөр гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.