Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: Шатахууны үнэ үе шаттайгаар нэмэгдэнэ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

УИХ-ын чуулганаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Импортоор орж ирж байгаа бензин шатахууны асуудал байна. Үнэ нэмэхгүй болохгүй гээд хатуу барьж байгаа. Гэтэл алдагдалтай зараад байх хэцүү. Алдагдалтай зарахгүйн тулд бензинээ зарахгүй байх асуудал руу орох вий. Энэ нь бензиний хомсдол үүсгэнэ. Үүнд УУХҮ-ийн сайд тайлбар өгөөч"

УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Иргэдийн өргөн хэрэглээний гол шатахуун бол А-92 бензин байдаг. Энэ шатахууны үнийг 2020 оны тавдугаар сараас хойш санхүүгийн үүсмэл хэрэгслээр үнийг 1450 төгрөгөнд барьж байсан. Хоёрдугаар сараас шатахуун импортлодог компаниуд алдагдалд орж эхэлсэн. Ажлын хэсэг компаниудтай нэгдүгээр сараас хойш хэд хэдэн уулзалт хийсэн. А92 шатахууны нөөц бүрдүүлж, хомсдлоос сэргийлэхээр ажиллаж байна. Долдугаар сарын нэгэн хүртэл цахилгаан, ус, хүүхдийн мөнгө гэх мэт халамжийг олгоно гэж Засгийн газраас мэдэгдсэн. Үүнтэй адил үнийг цаашдаа нэмж чадахгүй болж байгаа. Шатахууны үнэ үе шаттайгаар нэмэгдэнэ" гэлээ.

"Вероселл, Файзер, Астразенека вакцин хийлгэх иргэд зөвхөн тухайн вакциныг тарьж буй цэгт очно"
 
Д.Энхтүвшин: МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн нөхөн сонгуультай холбоотойгоор Т.Дүүрэнг хорихоор болсон бол ноцтой асуудал байна
Д.Энхтүвшин: МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн нөхөн сонгуультай холбоотойгоор Т.Дүүрэнг хорихоор болсон бол ноцтой асуудал байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.