Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Вероселл, Файзер, Астразенека вакцин хийлгэх иргэд зөвхөн тухайн вакциныг тарьж буй цэгт очно“

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 14 секунд

Ямар нэг шалтгаанаар вакцин тариулаагүй байгаа иргэд дархлаажуулалтын цэгт очиж хамрагдаагүй шалтгаанаа танилцуулж, эмчид үзүүлэн өөрт тохирох вакцинаа хийлгэх боломжтой болсон талаар ЭМЯ-аас мэдээлсэн. Ингэхдээ тухайн иргэд Веросэлл, АстраЗеника, Файзер вакцинаас аль нэгийг сонгож тариулах боломжтой юм. Гэхдээ иргэд зөвхөн тухайн вакциныг тарьж буй цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах ёстой гэдгийг ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.

Манай улс зорилтот бүлгийн 2121545 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Нийт хүн амын 75-80 хувь вакцинд хамрагдах эсвэл бусад байдлаар дархлаа тогтсоны дараа нийтийн дархлаа тогтдог гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй. Гэвч манай улсын хувьд нийт хүн амын 50 орчим хувь нь л вакцины бүрэн тунтай байгаа юм. Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүд, 16,17 настай хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар 1,316 жирэмсэн эмэгтэй, 18,101 хүүхэд вакцины эхний тунг хийлгэсэн байна.

Д.Болд: Фэнүүддээ КАМЕРТОН хамтлагийн 26 жилийн ойн баярын мэнд хүргэе
Д.Болд: Фэнүүддээ КАМЕРТОН хамтлагийн 26 жилийн ойн баярын мэнд хүргэе
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.