Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: 12-оос дээш насны хүүхдүүдийг ирэх долоо хоногоос вакцинжуулна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Эрүүл мэндийн сайд С.Энхболд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, хүүхдүүдийн вакцинжуулалтын талаар мэдээллийг АБГБ-ын байнгын хорооны хуралдааны үеэр өглөө. Өнөөдрийн хуралдаанаар Цар тахлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "Жирэмсэн эхчүүдийн вакцинжуулалт зургадугаар сарын 10-наас эхэлсэн. Бид 14-37 долоо хоногтой жирэмсэн ээжүүдэд "Файзер" вакциныг хийж байна. Монгол Улс 2.5 сая вакцин худалдан авах гэрээ хийгээд эхний ээлжийн тунгаа авсан. Вакцины цэгүүдэд ачаалал үүсгэхгүйн тулд цаг авч үйлчлүүлнэ. 16-17 насны хүүхдүүдийг вакцинжуулаад эхэлсэн. Бид өчигдөр ДЭМБ-ын вакцин хариуцсан зөвлөлтэй цахимаар холбогдож зөвшөөрлийг авсан. Тиймээс 12-15 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг энэ долоо хоногийн төгсгөл, ирэх долоо хоногоос бид төлөвлөгөө гаргаж бэлэн байдлаа хангасан байгаа.

Хөхүүл ээжүүдэд тавдугаар сараас вакцин хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 860 хөхүүл ээж вакцинд хамрагдсан. 16-17 насны 10,294 хүүхэд вакцинд хамрагдаад байна. Жирэмсэн болон хөхүүл эх, 16-17 насныхан бүгд "Файзер" вакцин хийлгэж байгаа" гэлээ.

АТГ-ын дэд даргыг томилох нээлттэй сонсголыг долдугаар сарын 6-нд товложээ
АТГ-ын дэд даргыг томилох нээлттэй сонсголыг долдугаар сарын 6-нд товложээ
 
Цэнхэрийн халуун рашааны нөөц, Таван толгойн ДЦС-ын усан хангамжийн гадаргын усны нөөцийг баталжээ
Цэнхэрийн халуун рашааны нөөц, Таван толгойн ДЦС-ын усан хангамжийн гадаргын усны нөөцийг баталжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.