Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: “Номын баяр“-ыг зохион байгуулагчдын зүгээс гаргасан гомдлын дагуу иргэн Т-г тухайн газраас холдуулсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 30 секунд

Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан "Номын баяр"-ын арга хэмжээний үеэр цөөн ном зарж байсан иргэнийг цагдаа нар чирж гулдчин авч явсан. Цагдаа хүчгүйд хүчээ гаргалаа гэх мэтчилэн шүүмжилж байгаа юм.

Харин энэ асуудлыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Д.Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдсан “Номын баяр”-ын арга хэмжээний үеэр зохих зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан гэх иргэнд зохион байгуулагчдын зүгээс хууль ёсны шаардлага тавихад биелүүлэхээс татгалзаж олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэж маргаан үүсгэж байна гэх дуудлага мэдээллийг 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 18.00 цагт тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирүүлсэн.

Сүхбаатарын талбай орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу очиж шалгахад 58 настай, эрэгтэй Т гэгч нь зохион байгуулагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж маргаан үүсгэн газар сууж байсан тул цагдаагийн алба хаагчид гудамж талбай олон нийтийн газар иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахаас урьдчилан сэргийлж уг иргэнийг тухайн газраас холдуулсан байна" гэх мэдээллийг өглөө.

Ж.Сүхбаатар: Арбидол гэх эмийн үнэ 6,000 төгрөгөөс 30,000 болж өссөн байна
Ж.Сүхбаатар: Арбидол гэх эмийн үнэ 6,000 төгрөгөөс 30,000 болж өссөн байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.