Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮБХ: 100 сая төгрөгийн шагналын сантай барилдаан зохион байгуулна

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 40 секунд

Монголын Үндэсний Бөхийн холбоо 100 сая төгрөгийн шагналын сантай барилдаан зохион байгуулахаар болжээ. Энэ тухай МҮБХ-ноос албан ёсоор мэдээлэл гаргажээ. Уг мэдээлэлд "Монголын Үндэсний Бөхийн Холбоо Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг угтан дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин тахал газар авч, айдас түгшүүртэй байгаа энэ үед ард олныхоо сэтгэл санааг өргөж эрч хүч, урам зориг, баяр баяслыг бага боловч төрүүлэх зорилгоор нэг зуун сая төгрөгний шагналын сантай энэ цагийн идэр залуу шилдэг хүчтэнүүд оролцсон “ҮНДЭСНИЙ БӨХ – ҮНЭТ ӨВ” тойргийн барилдааныг 2021 оны 06-р сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгуулахаар Улсын Онцгой Комиссоос зохих заавар, зөвшөөрлийг авсан бөгөөд телевизийн 4 сувгаар шууд дамжуулан үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Тус барилдаан 2021 оны 06-р сарын 12-ны өдрийн Цэцдийн зөвлөлийн хурлаар батлагдсан “Үндэсний бөхийн барилдааны шинэчилсэн дүрэм"-ээр зохион байгуулагдах бөгөөд МҮБХ нь өөрийн гишүүд болох бөх, засуул, хөлийн цэцийнхээ нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байна" гэжээ.

“ҮНДЭСНИЙ БӨХ – ҮНЭТ ӨВ” тойргийн барилдааны удирдамж

1.Барилдааны бүртгэл: Цахимаар 2021.06.15-17-ны өдрийн 18:00 цаг хүртэл

2.Барилдааны үргэлжлэх хугацаа: 2021.06.18-25-ны өдрүүдэд

3.Зохион байгуулагдах газар: Тэрэлж дэх “Ред рок” амралтын газар

4.Байрлах хугацаа: Цэц, засуул, бөхчүүд 8 өдрийн турш тусгаарлагдаж, барилдаанд оролцох, мөн бэлтгэл сургуулилтанд хамрагдана.

5.Оролцогчийн тоо: 32 бөх.

6.Оролцогч бөхчүүд: Аймаг бүрээс эрэмбэ өндөртэй нэг бөх оролцох боломжтой бөгөөд үлдсэн 11 бөхийг цолны эрэмбээр оролцуулна.

7.Барилдах журам: Тойргоор барилдах ба өдөрт 1 бөх 4 барилдана.

8.Барилдаан болох цаг: Өдөр бүрийн 16:00-19:00 цагт

9.Барилдааны шагналын сан: Нэг зуун сая төгрөг

10.Барилдааны шагнал: Амжилтаар бөхийг 1,0-10,0 сая төгрөг

11. Оролцогчдод тавих шаардлага: Вакцины 2 тун хийлгэсэн, шинжилгээ өгсөн байх

12. Оролцогчдын нийт зардлыг хариуцагч: “Happy Valley” Спорт, амралтын төв

13. Зохион байгуулагч: МҮБХ

14. Ерөнхий ивээн тэтгэгч: “Happy Valley” Спорт, амралтын төв

15. Холбогдох дугаар: Менежер С.Гантөр 8808-5308 гэжээ.

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт бороо орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт бороо орохгүй
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц