Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ууганбаяр: Спутник-V вакциныг шуурхай татан авахаар ГХЯ ажиллаж байгаа

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
0 минут 54 секунд

Спутник-V вакцины татан авалтын талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр "Спутник-V вакцины хоёр дахь тун хэзээ нийлүүлэгдэх нь тодорхойгүй байна. Аль болох шуурхай татан авахаар ГХЯ ажиллаж байгаа. Вакцин ирсэн даруйд ЭМЯ хоёр дахь тунг тарих ажлыг зохион байгуулна. Хоёр дахь тунг эхний тунгаас хойш 21-90 хоногт багтаан хийх бөгөөд 90 хоног руу дөхөх тусам дархлаа тогтоох чадвар өндөр болно гэдгийг үйлдвэрлэгчийн зүгээс мэдээлсэн" гэжээ.

Эхний тунд хамрагдсан хүний тоо 1,894,995, хоёр тун тариулсан хүний тоо 1,657,793 болсон байна.

Ковидын түр хороо хуралдана
Ковидын түр хороо хуралдана
 
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.