Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр 45 цэгт 4560 иргэнийг дархлаажуулна

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 21 секунд

Улаанбаатар хотод өнөөдөр явуулын найм, суурин 37 цэгт 67 багийн 377 эмч, ажилтан ажиллаж, 4560 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Зургадугаар сарын 14-нд нийслэлийн хэмжээнд I тунд 802, II тунд 3692, нийт 4494 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.9 хувь буюу 962.328 нь I тунд, 88.2 хувь буюу 841.548 нь II тунд хамрагдаад байна.

Мөн өчигдрөөс жирэмсэн эмэгтэйчүүдийг Файзер вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд хийлгэх юм. Хэрвээ давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцины II тунд хамрагдах боломжтой. Дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд вакцинд хамрагдахыг хүсвэл http://vis.health.gov.mn.survey хаягаар нэвтэрч, цаг авч үйлчлүүлнэ. Энэ нь жирэмсэн эхчүүдэд аль болох хүндрэл учруулахгүй үйлчлэх зорилготой юм.

ОРОН НУТАГ: Баянхонгор 96, Архангай 59, Өвөрхангай 65 гээд нийт 711 тохиолдол бүртгэгджээ
ОРОН НУТАГ: Баянхонгор 96, Архангай 59, Өвөрхангай 65 гээд нийт 711 тохиолдол бүртгэгджээ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.