Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮБХ: Допингийн асуудалд холбогдсон 4 бөхийг 100 жилээр барилдахгүй байхыг уриаллаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 10 секунд

МҮБХ-ноос допингийн асуудалд холбогдсон бөхчүүддээ хандаж уриалга гаргажээ. Уг уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн их баяр наадмаар шөвгөрч, үзүүрлэж, түрүүлж допингийн шинжилгээ өгсөн Улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Э.Оюунболд, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших, улсын начин Д.Цэрэнтогтох нараас допингийн төрлийн бодис илэрсэн тухай баримтыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн.

Дээрх асуудлын хүрээнд төр засгийн байгууллагуудаас гаргасан зарим тогтоол, шийдвэрүүд мөн одоо дэлхийн олон оронд допингийг гэмт хэрэг гэж үзэж хариуцлага тооцож эхэлсэнтэй холбоотойгоор Монгол бөхийн нэр хүнд урьд өмнө байгаагүй ихээр унаж, бөхчүүд, бөх сонирхогчдын дунд үл ойлголцол, маргаан үүсээд буйг та бүхэн сайн мэдэж, нөхцөл байдлыг ажиглан харж байгаа.

Иймд төр засаг, хууль шүүхийн байгууллагуудаас допингийн хариуцлагын талаар ямар ч шийдвэр гаргасан та бүхэн МҮБХ-ноос 2017 онд баталсан “Допингийн эсрэг журам, тогтоол”-д заасны дагуу допингийн зөрчил гаргасан бөх 2 жил барилдахгүй байх үүргийг сахин биелүүлж, монгол бөхийн зүлэг ногоон дэвжээгээ хүндэтгэж, Монголын хүчит бөхчүүдийнхээ эв нэгдэл, олон зуунаар өвлөгдөн ирсэн бөхийн ёс жудаг, нэр төрийг эрхэмлэн бодож, ухамсарлан 2021 оны 07-р сарын 10-12-ны өдрүүдэд болох Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд барилдах санаа, зорилго агуулахгүй байхыг уриалж байна.

Та бүхний гаргах зөв шийдвэр монгол бөхөд үүсээд байгаа допинг гэх хар толбыг арилгах эхлэл болох, бөхчүүдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд нэн чухал гэдгийг ойлгоно гэдэгт итгэж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

ЦЕГ: Гудамжинд танхайрсан этгээдээс үрлэн сумаар бууддаг тоглоомон буу хураан авсан
ЦЕГ: Гудамжинд танхайрсан этгээдээс үрлэн сумаар бууддаг тоглоомон буу хураан авсан
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.