Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Гудамжинд танхайрсан этгээдээс үрлэн сумаар бууддаг тоглоомон буу хураан авсан

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 44 секунд

Сүхбаатар дүүрэгт байрлах нэгэн Хятад хоолны газрын гадаа архидан согтуурсан иргэдийн нэг буу гаргаж танхайрсан бичлэг цацагджээ. Тодруулбал, арваад залуу хоолны газрын гадаа хэсэг маргалдаж байгаад нэг нь машинаасаа гар буу гаргаж, гурав буудсан байна.

Уг асуудлыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Дуудлага өнгөрсөн шөнө бүртгэгдсэн. Мөн гудамжинд танхайрсан этгээдээс үрлэн сумаар бууддаг хуванцар тоглоомон бууг эд мөрийн баримтаар хураан авсан. 29 настай Б-г эрүүлжүүлэхэд саатуулаад сулласан" гэлээ.

Гудамжинд буу гаргаж буудсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна
Гудамжинд буу гаргаж буудсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна
 
2024 оны ЭЕШ Долоодугаар сарын 04-07-ны хооронд үргэлжилнэ
2024 оны ЭЕШ Долоодугаар сарын 04-07-ны хооронд үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.