УОК 15.00 цагаас хуралдахаар зар тараажээ. Одоогоор ямар асуудлаар хуралдах эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар, Үндэсний их баяр наадмын асуудлаар хуралдана. Мөн УИХ дахь МАН–ын бүлгийн хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай болсон талаар танилцуулсан гэв.
Сануулахад, Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхээр 10 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа бөгөөд иргэд үүнийг эсэргүүцээд байгаа юм. Учир нь халдварын хүнд цаг үед баяр наадам гэхээсээ илүүтэй иргэдийнхээ эрүүл мэндэд зарцуулахыг шаардаж байгаа юм.