Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ: У.Хүрэлсүх бол Хятадын ард түмэнд танил болсон Монголын улс төрч

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 35 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд БНХАУ-ын талаас баяр хүргэжээ. Тодруулбал, энэ сарын 10-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь "У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Хятадын талаас баяр хүргэж байна" гэв.

Мөн "Монгол Улсын Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа. Гадаад харилцааны яамны зүгээс ямар байр суурьтай байна вэ" гэх асуултад "Ноён У.Хүрэлсүх бол Хятадын ард түмэнд танил болсон Монголын улс төрч. Тэрбээр хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахын тулд Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эртнээс тууштай дэмжиж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Хятадын талаас баяр хүргэж байна.

Хятад, Монгол бол найрсаг хөршүүд. Сүүлийн жилүүдэд хоёр талын харилцаа хөгжлийн эрч хүчээ хадгалсаар ирсэн. COVID-19 дэгдсэнээс хойш хоёр тал цар тахалтай тэмцэхэд харилцан хүчин чармайлт гаргаж, эерэг үр дүнд хүрсэн. Бид Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гарган илүү хөгжүүлэх чиглэлээр Монгол Улстай үргэлжлүүлэн ажиллахад бэлэн байна" гэжээ.

Л.Энх-Амгалан: Боловсролын салбар цахимжсанаар жилд гарч байгаа зардлаас 1 тэрбум төгрөг хэмнэж байна
Л.Энх-Амгалан: Боловсролын салбар цахимжсанаар жилд гарч байгаа зардлаас 1 тэрбум төгрөг хэмнэж байна
 
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 21 улстөрчийг 2 тэрбум ам.долларын авлига авсан хэргээр “Рио Тинто“-гийн туслан гүйцэтгэгч компани Лондонгийн арбитрын шүүхэд хандсан гэх мэдээлэл ХУДАЛ