Монголын Үндэсний бөхийн холбооноос Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагад шаардлага хүргүүллээ. Шаардлагад "Наадамд шөвгөрч допингийн шинжилгээнд зөрчил гаргаагүй бөхчүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хамтран ажилладаг БНСУ-ийн итгэмжлэгдсэн лабораториос 2021 оны зургаадугаар сарын 25-ны дотор гаргуулан өгнө үү" гэжээ. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан хугацаанд мэдээллийг ирүүлэхгүй бол Олон Улсын Допингийн Эсрэг байгууллагад (WADA- World Anti Doping Agency) та бүхнийг спортын авилга, хээл хахуультай холбоотой эсэхийг шалгуулах тухай гомдлыг гаргахаар бэлдсэн байгаа болно гэжээ.
Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.