Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 6248 хүнээс шинжилгээ авахад 1177 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 66443 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 867 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 310 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 6253 иргэн байна.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-3740
- Хүндэвтэр-1868
- Хүнд-515
- Маш хүнд- 130 хүн байна.
Энэ хугацаанд 300 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 54081 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 313 болсон байна.