Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаандаа өгсөн сүүлийн ярилцлага гарна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ердөө гуравхан өдрийн дараа дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж, дараагийн зургаан жилээр сонгогдох Ерөнхийлөгчид тамгаа шилжүүлэн өгөх ёстой билээ.

Тэгвэл дөрвөн жилийн хугацаанд ямар ажил хийсэн, юу бүтээсэн талаараа “Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай ярилцсан байна. Тус ярилцлага өнөөдөр өргөн нэвтрүүлгийн болон кабелийн 10 сувгаар 18.00 цагаас эхлэн гарч эхлэх аж.

Тодруулбал, UBS, ETV, TV9, C1,TV8, TM, MASS TV, TV5, SBN, Талын монгол сувгуудаар цацагдахаар болжээ. Тэрбээр, оффшор, авлигын сүлжээ, эрх баригчдын бий болгосон шударга бусын хонгил, шүүх засаглал, эрх баригчдын дураараа дургисан үйлдэл, мөн дөрвөн жилийн хугацаанд барьж байгуулсан төмөр замын бүтээн байгуулалт зэрэг олон сэдвийг хөндөх 1 цагийн ярилцлага өгчээ.

Өнөөдөр манай гурван тамирчин зодоглоно
Өнөөдөр манай гурван тамирчин зодоглоно
 
Л.Мөнхбаясгалан: Нэр хүндтэй Н.Алтанхуягийн нэр дэвших боломжийг хааж, нэр нүүргүй С.Баярцогтыг дэвшүүлж АН-аар “дахин тоглох төлөвлөгөө“ батлагдсан бололтой
Л.Мөнхбаясгалан: Нэр хүндтэй Н.Алтанхуягийн нэр дэвших боломжийг хааж, нэр нүүргүй С.Баярцогтыг дэвшүүлж АН-аар “дахин тоглох төлөвлөгөө“ батлагдсан бололтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.