Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаар тэргүүлж байгаад онцгойлон талархал илэрхийллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль дээр дархлаажуулалтын цэгт ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд нэгдүгээр тундаа 89.6%, давтан тунд 84.7 хувь хамрагдсан үзүүлэлттэй байгаа бөгөөд нэгдүгээр тундаа хамрагдсан иргэд бүгд давтан тундаа хугацаандаа ирж хамрагдсан талаар холбогдох албаны хүмүүс хэлсэн юм.
97 дугаар сургууль дээр Синофарм болон Файзер вакцины дархлаажуулалтыг зэрэг хийж байгаа тул ачаалалтай байна. Файзер вакцины хувьд архаг хууч өвчтэй, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд, хүндэтгэн үзэх шалтгаантай, байнгын асаргаанд байдаг иргэд хамрагдах ба өдөрт 150 хүн дархлаажуулахаар ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Файзер вакцинд 509 иргэн хамрагдаад байна. Дэлхийн 190 гаруй улсаас иргэдээ вакцинжуулалтад хамруулсан үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа 2 улсын нэг нь манай улс бөгөөд тэр дундаа Баянзүрх дүүрэг дархлаажуулалтын үзүүлэлтээр нийслэлд тэргүүлж байгаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргэж онцгойлон талархал илэрхийллээ.

МҮХБ: Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй 5 хүнийг чөлөөлж, Ч.Санжаадамба нарын 5 тэргүүлэгчийг нэмнэ
МҮХБ: Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй 5 хүнийг чөлөөлж, Ч.Санжаадамба нарын 5 тэргүүлэгчийг нэмнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд