Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралид вакциныг орлох боломжтой эм бүтээв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 18 секунд

Австралийн эрдэмтэд вакцины оронд хэрэглэх боломжтой хоёр эм шинээр бүтээжээ. Энэ тухай Брисбен хотод байрладаг Бергхоферийн нэрэмжит анагаахын судалгаа шинжилгээний хүрээлэн мэдээлэв.

“COVID-19” хүнд хэлбэрээр илрэхээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зориулалттай тус эмүүдийн амьтан дээр хийж буй лабораторийн туршилтыг Францад явуулж байна. Эхний үр дүнгээс харахад, эмийг хэрэглэхэд аюулгүй, цөөн тооны гаж нөлөө илэрчээ. Үүнээс гадна эмүүдийг онцгой нөхцөлд хадгалах шаардлагагүй гэнэ.

Энэ хоёр эм нь “COVID-19”-ийг үүсгэдэг “SARS-CoV-2” вируст бус тус вирусийн халдаж буй эсэд нөлөөлдөг гэдгийг судлаачид цохон тэмдэглэв. “Эхний эм нь коронавирусний эсэд нэвтрэхийн тулд ашигладаг ACE2 уургийг халхалдаг бол хоёр дахь нь дархлааны тогтолцооны коронавирусийг таних, эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг” гэж дээр дурдсан хүрээлэнгийн профессор, ахлах судлаач Судха Рао ярьжээ.

Эмнэлзүйн туршилт амжилттай болбол эхний эмийг урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинтай хавсарч хэрэглэх бол хоёр дахийг нь хэдийнээ халдвар авсан хүнд хэрэглэх юм.

Монголын чөлөөт бөхийн холбоо олимпын багаа зарлалаа
Монголын чөлөөт бөхийн холбоо олимпын багаа зарлалаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.