Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд 83,9 мянган тээврийн хэрэгсэл, 305 мянган зорчигч хяналтын товчоодоор нэвтэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Улс, хот хооронд зорчих автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг нээснээс хойш буюу гуравдугаар сарын 03-ны өглөөний 06:00 цагаас гуравдугаар сарын 04-ний өглөөний 09:00 цаг хүртэл улсын хэмжээнд нийт 83925 тээврийн хэрэгсэл, 305302 зорчигч хяналтын товчоодоор нэвтэрч зорчих хөдөлгөөнд оролцжээ.

Нийслэлийн шалган нэвтрүүлэх зургаан товчоогоор 32 мянган тээврийн хэрэгсэл, 108772 иргэн, нийслэл хот руу орж гарах хөдөлгөөн хийсэн байна. Үүнээс 20302 тээврийн хэрэгсэл, 74308 зорчигч орон нутгаас нийслэл рүү орж ирсэн бол 11696 тээврийн хэрэгсэл, 34464 зорчигч нийслэлээс орон нутаг руу гарсан байна.

Энэ хугацаанд улсын хэмжээнд 105 хяналтын постод Мэргэжлийн хяналтын байгууллагын 166 албан хаагч 24 цагаар ажиллаж, “Зорчигчийн асуумжийн хуудас” тараан, зорчигчдоор бөглүүлэн хураан авч, ачаа тээшинд шалгалт хийлээ гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэв. 

БНСУ-д суугаа гадаад иргэдийн эмчилгээний зардлыг Солонгосын тал хариуцна
БНСУ-д суугаа гадаад иргэдийн эмчилгээний зардлыг Солонгосын тал хариуцна
 
Ж.Чинбүрэн: УТААНЫ сонсголыг хоёрдугаар сарын эхээр хийнэ. Сонсголоор шахмал түлшний найрлага, технологи хэвийн эсэх, утааг бууруулахаар юу хийж байв зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ