Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчирхийлэлгүй нийгмийн төлөөх аянд нэгдэхийг уриалж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх 16 хоногийн аян  “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан дор 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлсэн билээ. Тус аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилготой юм.

НҮБ-ын Хүн амын сан, ҮСХ-ны хамтран зохион байгуулсан ЖСХ-ийн Үндэсний хэмжээний судалгааны дүнд Монгол эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь амьдралынхаа туршид хамтрагчийн зүгээс үйлдсэн аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд наад зах нь нэг удаа өртөж байсан болохыг харуулсан байдаг. Мөн Монгол эмэгтэйчүүдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд хамтрагчийн зүгээс үйлдсэн бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байна. Түүнчлэн ЖСХ-д өртөж байсан эмэгтэйчүүдийн 35.5 хувь, хүчирхийлэлд өртөж байгаагүй эмэгтэйчүүдийн 22.2 хувь нь эрэгтэй хүн эхнэрээ буруу зүйл хийсэн тохиолдолд зодохыг зөвтгөсөн итгэл үнэмшилтэй байгааг судалгааны дүн харуулсан юм.

Иймд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуй нэгжүүдийг хүчирхийлэлгүй нийгмийг цогцлон байгуулах аянд нэгдэхийгуриалж байна.

Цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа
Цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа
 
ОХУ-ын Санкт-Петербург хотноо Гирийн спортын Дэлхийн цомын тэмцээнд Монгол тамирчин Төрийн далбаагаа мандууллаа
ОХУ-ын Санкт-Петербург хотноо Гирийн спортын Дэлхийн цомын тэмцээнд Монгол тамирчин Төрийн далбаагаа мандууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.