“Цар тахлын эсрэг хамтдаа-хөдөлмөрийн цахим яармаг-2021” арга хэмжээг тавдугаар сарын 8-24-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Энэхүү хөдөлмөрийн цахим яармаг нь Цар тахлын эсрэг хамтдаа-Зохистой хөдөлмөр эрхлэлт, Халамжаас хөдөлмөрт дэд сэдвүүдийн хүрээнд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан www.expomongolia.org платформоор дамжуулан виртуал талбарт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Тус арга хэмжээний хүрээнд ажил хайгч иргэд, оюутан, залуучууд, гадаадад их дээд сургууль төгссөн болон ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээ, цахим хурлууд, 150 гаруй ажил олгогч байгууллагын 2,000 гаруй ажлын байрны мэдээ, мэдээллүүдийг нэг дороос хүргэж байна. Цахим платформоор дамжуулан ажил хайгч иргэд болон ажил олгогчид цахимаар цаг товлон, ажлын шууд ярилцлагыг зохион байгуулах боломжтой.