Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“НД-ын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлийг хэрэгжих хугацааг хойшлуулна“ 

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмж нийт 26 хувийн шимтгэл авахаар болсон талаар НДЕГ-аас мэдээлж байсан. Гэвч энэхүү шийдвэрт ард иргэд ихээхэн бухимдалтай байгаа юм.

Харин уг асуудалд Сангийн сайд Б.Жавхлан тайлбар өглөө. Тэрбээр "Долдугаар сарын 1-нээс НДШ-ийг хоёр хувиар нэмэх асуудал 2017 онд шийдэгдсэн байсан. ОУВС болон бусад гадаад орны өмнө хүлээсэн үүрэг байгаа. Тиймээс 2020 онд энэ асуудлыг шийдэх байсан ч бид хойшлуулсан. Одоо дахиад хойшлуулах асуудлыг ярилцаж байна. Энэ асуудлыг Засгийн газар дэмжинэ гэдгийг Ерөнхий сайд өчигдөр 100 хоногийн тайлангийн үеэрээ хэлсэн" гэлээ.

Улаанбаатар-Дарханы замын гүйцэтгэл 69-73 гаруй хувьтай байна
Улаанбаатар-Дарханы замын гүйцэтгэл 69-73 гаруй хувьтай байна
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.