Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар-Дарханы замын гүйцэтгэл 69-73 гаруй хувьтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

  Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204 км автозамыг өргөтгөн шинэчлэх ажлыг таван багцад хуваан хийж байна. Өнөөдрийн байдлаар гуравдугаар багцын ажил 69 гаруй хувьтай, тавдугаар багцын гүйцэтгэл 73 гаруй хувьтай, 6 хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн ажлыг тус тус хийж байгаатай ЗТХ-ийн сайд Л.Халтар танилцлаа.

  Замын бусад 2 болон 4 дүгээр багцын ажлын гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах ажлын тендерийг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу энэ сард сонгон шалгаруулж гэрээ байгуулахаар ажиллаж байна. АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй хоёр эгнээ замын өргөтгөл, шинэчлэлтийн 1 дүгээр багц замын хучилт 2020 онд бүрэн дууссан юм. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих шинээр нэмж барих хоёр эгнээ авто замын ажил гуравдугаар сарын 26-наас эхэлсэн юм.

  ЗТХ-ийн сайд Л.Халтар замын гүйцэтгэгч нар тендерт оролцохдоо төлөвлөж батлуулсан хүн хүч, техникээс талбай дээр хэчнээн нь ажил гүйцэтгэж байгааг өдөр бүр, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийн мэдээ тайланг 7 хоног бүр графикийн дагуу гаргаж танилцуулж байхыг үүрэг болголоо. 

Япон, АНУ, Францын хамтарсан сургууль эхэллээ
Япон, АНУ, Францын хамтарсан сургууль эхэллээ
 
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.