Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Рассел Вэстбрүүк бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон трибл дабл хийсэн тоглогч боллоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 0 секунд

Вашингтон Визардс Атланта Хокс багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж 124:125 харьцаатайгаар Хокс хожлоо.

Өнөөдрийн тоглолтод Хоксоос Трэй Янг 36, Жонн Коллинс 28, Богдан Богданович 25 оноог тус тус авлаа. Харин Визардсаас Рассел Вэстбрүүк 28 оноо, 21 дамжуулалт, 13 самбар авсан бол Брэдли Бийлийн хувьд бэртлийн улмаас дор хаяж хоёр тоглолт өнжинө гэсэн мэдээлэл гарсан.

Рассел Вэстбрүүк өнөөдөр улирлын 182 дахь трибл даблаа гүйцэтгэснээр NBA-ийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон трибл даблыг гүйцэтгэсэн Оскар Робертсоны дээд амжилтыг эвдэж нэгдүгээр байранд бичигдлээ. Тэрбээр NBA-ийн 13 жилийн замналдаа 23.2 оноо, 7.4 самбар 8.5 дамжуулалт дунджилдаг бол энэ улиралд 22 оноо, 11.6 самбар, 11.5 дамжуулалт дунджилж байна. 

Б.Амарбаясгалан

 

"Анандбазартангууд" руу шидсэн Ерөнхий сайдын "ЧУЛУУ"
 
ДҮР: Жүжигчин Ц.Ганзориг “Овжин охид“-ын Сампилын дүрээ 23 жилийн дараа эргэн дурслаа ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.