Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Намууд нэр дэвшигчдээ тавдугаар сарын 1-2-нд тодруулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас буюу өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН, МАХН гэсэн дөрвөн хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй. 

Тэгвэл намууд тавдугаар сарын 1-нээс эхэлж нэр дэвшигчдээ тодруулж эхлэх юм. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа өнөөдөр эхэллээ. Түүнчлэн өнөөдөр сурталчилгаа буюу хоёр удаагийн халз мэтгэлцээн зохион байгуулна. Харин маргааш буюу тавдугаар сарын 1-нд болох дотоодын сонгуулиар нэр дэвшигчээ тодруулна гэж мэдээлээд буй. Гэхдээ дотоод хагарлаа одоог хүртэл шийдэж, чадаагүй байгаа АН ямар шийдэлд хүрэх бол. 

МАН, МАХН-ын дарга нар нэгдэн нийлэх гэрээнд өчигдөр гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Ийнхүү УИХ-д нэг суудалтай МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг дэмжин оролцохоо албан ёсоор баталгаажууллаа. МАХН-тай "хүчээ" нэгтгэсэн МАН тавдугаар сарын 2-ны морин цагт Бага хурлаа цахимаар хуралдуулж, нэр дэвшигчээ тодруулахаар болжээ. 

УИХ-д нэг суудалтай ХҮН мөн адил тавдугаар сарын 2-нд нэр дэвшигчээ тодруулна.

Дэлхийн мөсөн голууд хурдацтай хайлж байна
Дэлхийн мөсөн голууд хурдацтай хайлж байна
 
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.