Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Минимал гар утас “Light Phone”-ны түүх

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 54 секунд

Хүнд харах, сонсох, үнэрлэх, хүртэх, амтлах гэсэн таван мэдрэхүй бий. Бүх мэдрэхүйг 100% гэж үзвэл харах, сонсох мэдрэхүй нь 40%-ийг эзэлдэг. Ингээд бодохоор бидний амьдралын 40% виртуал ертөнцөд өрнөх боломжтой юм. Ердөө хориодхон жилийн өмнө мэдээлэл солилцоогоор хэмжигдэж байсан мэдээллийн технологийн салбар өдгөө нийгмийн хэрэглээ, банк санхүү, үйлдвэрлэл, дуу хөгжим, кино урлаг гээд хүн харах, сонсох мэдрэхүйгээрээ авч болох бүх зүйлийг хэрсэн нийгмийн бодит хэсэг болжээ. Энэ үйл явцыг бид аж үйлдвэрийн 4-р хувьсгал, дижитал шилжилт гэж нэрлэж байна. Хүний нийгэм ийм хувьсгалын өмнө огт ойлголт бэлтгэлгүй явж ирсэн.

Технологийн өндөр хөгжил хүмүүст юуг авчрах вэ? Олон давуу тал сайн зүйлийг бид хэлж болох ч эхнээсээ сэтгэл зовоосон асуудлууд гарч ирж байгаа. Ганцаардал, цахим донтолт, стресс, цахим орчны нөлөөллөөс хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх сэтгэл зүйн асуудлуудыг бид баталгаатай нэрлэж чадах болсон. Цаашид ч олон сорилт, асуултууд дижитал хувьсгалыг даган гарч ирэх нь дамжиггүй.

Дижитал хувьсгал хүчээ авахын хэрээр түүний сүүдэрт минимал хувьсгал дагалдан хөгжиж байна. Үүнийг нотлох нэгэн амжилттай технологийн бизнесийн талаар бяцхан түүх өгүүлье.

Экстрэм спортоор хичээллэж видео бичлэг хийх дуртай Жой Холлир, Моторолла компанид ажилладаг Кай Тангтай 2014 онд  “google” компаниас зохион байгуулсан гарааны бизнесийг дэмжих 3 долоо хоногийн цугларалтаар анх танилцсан байна. Ижилхэн минимал хэв маягтай тэд хоорондоо ойлголцоход нэг их асуудал гарсангүй.

Ингээд минимал үзэл бодолтой залуус өөрсдийнхөө болон цөөн хэдэн хүмүүсийн хэрэгцээнд зориулсан төсөл хэрэгжүүлэхээр сэдсэн нь “Light Phone” байлаа.  “Light phone” нь хар цагаан E-ink touch дэлгэцтэй, төлбөрийн картны хэмжээтэй, цэнэгээ 4 хоног барьдаг, зөвхөн дуудлага хийх боломжтой, 9 хүний дугаар хадгалах багтаамжтай гар утас юм. Нийгмийн сүлжээнээс хүүхдүүдээ хол байлгах, донтолтоос зугтах гэсэн зорилтод бүлэг зах зээлд зориулсан 2G сүлжээний утас үйлдвэрлэх төсөл 2015 онд Kickstart-аас хөрөнгө оруулалт босгосохоор төслөө танилцуулав. Цөөхөн хүмүүст хэрэглүүлнэ гэж бодож эхлүүлсэн маркетинг нь тэдний хувьд алдаа болжээ. Учир нь тэдэнтэй ижилхэн санаа бодолтой минималистууд төсөөлснөөс хамаагүй их байдаг аж. Kickstart-д 150 мянган ам долларын хөрөнгө оруулалт татахаар гаргасан төсөл нь 415 мянган ам долларын  хөрөнгө оруулалт босгосон байна. Нийт 2000 орчим хөрөнгө оруулагч хандсанаас Хятадын томоохон компани болох “Foxconn” хүртэд дунд нь цохиж байв. Kickstart бол Брүүклинд байрлах олон нийтийн хөрөнгө оруулалтын нээлттэй компани  зүүн эргийн старт-апуудын өлгий бөгөөд өдгөө 4 тэрбумаар үнэлэгдэх хэдэн мянган том жижиг төслүүд энд хэрэгжиж байна. Ердөө 6 метр квадрат өрөөнөөс тэд хэний ч санаанд багтамгүй амжилтыг үзүүлж чадсан юм. Тэдний бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээний паблик үйлдвэрлэл болгох санал ирсэн ч тэд үзэл бодолдоо үнэнч байж зөвхөн минималист хэрэглэгчдээ сонгосон гэдэг.

Анхны “Light Phone”-ийг 15 мянган хэрэглэгч худалдаж авсан. Энэ нь жил бүр 200 сая ширхэгийг борлуулдаг “Apple”-ийн хажууд үйрмэг гэхдээ бид сэтгэл хангалуун байна гэж Холлир, Танг нар энэ тухай хуучилсан байна.  Төд удалгүй төсөөлснөөсөө 3-4 дахин их ашиг олсон Холлир, Танг нар “light phone-2” төслийг хэрэгжүүлэхээр болов. Гэхдээ тэд өмнөх нэг том алдаагаа энэ удаад олж харжээ. Хоёр жил өнгөрсний дараа хэрэглэгчдийнхээ дунд судалгаа явуулахад бараг бүгдээрээ шахуу утсаа хэрэглэхээ больсон байна. Зөвхөн дуудлага хийдэг, мессеж бичдэггүй утсыг тийм ч удаан хэрэглэхгүй гэдгийг тэд ойлгожээ.

Ингээд “Light Phone-2” төсөлдөө нэмж хөгжүүлэлт хийхээр болж. Гэхдээ юуг, яаж нэмэх ёстой вэ? гэдэг асуултанд хариулахад маш төвөгтэй байлаа. Холлир, Танг нар хэрэглэгчдээсээ судалгаа авч “минимал хэрэглээ” гэж юу болохыг төгс тодорхойлохыг оролдов. Гэвч хэдэн мянган хэрэглэгчдээс янз бүрийн санал иржээ. Зарим хүн дуудлага ч хийдэггүй зөвхөн мессеж бичдэг утсыг минимал утас гэж тодорхойлсон байхад, зарим нь “facebook” аппликешн хүртэл нэхсэн байна.  Ингээд Холир, Танг хоёр олон талаас нь бодсоны эцэст дуудлага, мессеж, сэрүүлэгтэй “Light Phone-2” загварыг гаргахаар төлөвлөжээ. Мөн хөгжим, чиглүүлэгч, машины холболт “blue tooth” зэрэг нэмэлт түүлсийг ч хөгжүүлж Mini USB порттой болгожээ.

Баттерэйг сайжруулах арван өдөр хүрэлцэхээр болгосон байна. 78 гр жинтэй 2.8 инчийн хар цагаан дэлгэцтэй “light Phone-2” загвар 350 ам.доллараар зарагдах бөгөөд 20 мянган хэрэглэгчтэй болохоор зорьж 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт татахаар тооцож байсан ч одоо 50 мянган хэрэглэгч хэдийн хүлээлгэнд бүртгүүлж 3.0 сая ам.доллараас илүү хөрөнгө оруулалтыг татаад байна.

Өндөр технологи зөвхөн хөгжүүлэгчдэд боломж олгоод зогсохгүй сайтар мартагдсан классик хэв маягт ч боломжуудыг олгосоор байна. Яг л пянз тоглуулагчийн зах зээл сүүлийн 10 жилд 2 дахин өссөнтэй ижил. Холлир, Танг нарт энэхүү утсыг хөгжүүлэхэд биш яаж хязгаарлагдмал оновчтой байлгах вэ? Гэдэг асуулт маш чухал бөгөөд бизнесийнх нь гол философи болжээ. “Minimal” гар утасны хэрэглээ “low tech”-ийн орон зайд тэд удаан хугацаанд зөв тоглогч байхыг хүсч байна.

 

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт ирэх оноос тэтгэмж олгохоор болов
Хүсэлт гаргасан хүүхэд бүрт ирэх оноос тэтгэмж олгохоор болов
 
Г.ЁНДОН: Ногдол ашиг тараахад хууль зөрчөөгүй.  “Эрдэнэт” үйлдвэр хувийн компани биш, 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар
Г.ЁНДОН: Ногдол ашиг тараахад хууль зөрчөөгүй. “Эрдэнэт” үйлдвэр хувийн компани биш, 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.