Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Ренчиндоржийг ажлаас нь чөлөөллөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Ренчиндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг мэдээлэв. 

Ерөнхий сайд Цагдаагийн ерөнхий газрын даргатай өчигдөр уулзаж мэдээлэл авсан бөгөөд түүнийг ажлын байранд архидан согтуурсан нь тогтоогдсон, баримтаар нотлогдсон тул чөлөөлөхөөр болжээ. Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Ренчиндорж нь ажлын байранд архи, согтууруулах ундаа оруулснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа хэлжээ.

Харин тус аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б-ийн амь насаа алдсан асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтад багадаа 14 хоног шаардлагатай гэж ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Түүхийн эдийн экспортоос ихээхэн хамааралтай Монгол улсад Хятадын эдийн засгийн сааралт хүчтэй нөлөөлнө
Түүхийн эдийн экспортоос ихээхэн хамааралтай Монгол улсад Хятадын эдийн засгийн сааралт хүчтэй нөлөөлнө
 
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.