Олон улсын түвшинд “ Standard and Poor’s” , “Fitch”, “Moodys” гэсэн зээлжих зэрэглэл тогтоодог 3 томоохон агентлаг үйл ажиллагаа явуулдаг.
Тодруулбал, БНХАУ-д тархаад буй “COVID-19” вирусын дэгдэлтээс үүдэн эдийн засгийн хямралд хамгийн их өртөх улсыг Хонконг, Монгол улс гэж Fitch Ratings мэдээлэв.
Монгол Улсын түүхий эдийн эдийн засаг Хятадаас ихээхэн хамааралтай бөгөөд 2019 онд нийт экспортын бараг 90 хувийг эзэлсэн зах зээл юм. Монголын эрх баригчид covid-19 вирусийн улмаас Хятад улс руу зорчих, иргэд болон тээврийн хэрэгсэл, түүний дотор нүүрс тээвэрлэлтийн хилийг 3-р сарын 2-ны өдрийг хүртэл хаах шийдвэрийг гаргасан. Энэ хэвээр экспортын тасалдал хэдэн сараар үргэлжилбэл Монгол Улсын гадаад байр суурь, макро эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм хэмээн тус агентлагийн шинжээчид үзжээ.
Зээлжих зэрэглэл гэж юу вэ?
Санхүүгийн зах зээл хөгжиж хөрөнгө оруулалтын олон боломж бий болсноор зээлжих зэрэглэлийг тогтоох нь чухал асуудал болсон. Учир нь зээлжих зэрэглэлийг санхүүгийн зах зээл дээрх хөрөнгө оруулалтын олон бүтээгдэхүүнд зээл эргэн төлөлтийн чадамж, найдвартай байдлыг харгалзан тогтоох замаар хөрөнгө оруулагчид, зах зээлд мэдээлдэг. Энэ нь зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт их хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу тал болдог бол бага зэрэглэлтэй улсын хувьд зээлийн хүү өндөр тогтож тухайн оронд хөрөнгө оруулагчид итгэх итгэл бага байдаг.
Эх сурвалж: Fitch Ratings