Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн камерын хэрэглээг нэмэгдүүлэхээр ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

   “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2021 онд хэрэгжүүлэх тусгай үйл ажиллагааны төлөвлөгөөний талаарх уулзалт Зам, тээврийн хөгжлийн яаманд боллоо.

 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Ганзориг, “Телехяналтын системийн өнөөгийн нөхцөл байдал, гарч байгаа хүндрэл, цаашид анхаарах асуудал” сэдвээр Тээврийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын газрын Мэдээлэл, технологийн тасгийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга мэдээлэл, танилцуулга хийв. 2021 онд Улаанбаатарын хэмжээнд ашиглаж байгаа камерын хэрэглээг стандартаар баталгаажуулан 35 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн дараах асуудлыг хэлэлцэж, хэрэгжүүлэхээр болов.

  • Мотоцикльд тавигдах стандартыг боловсруулж батлуулах,
  • Улсын чанартай авто зам дагуух суурин газрын ерөнхий боловсролын сургууль орчмын бүсийг хөдөлгөөний аюулгүй байдлын стандартын дагуу иж бүрэн жишиг болгон тохижуулах ажлыг зохион байгуулах,
  • Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр явган хүний гарам /нүхэн болон гүүрэн/-ыг стандартад нийцүүлэн барьж байгуулах,
  • Иргэдийг замын хөдөлгөөнд хамгаалах хэрэгсэлтэй оролцуулж хэвшил болгох,
  • Улсын чанартай авто зам дагуу 200 км тутамд зам тээврийн ослын үед эмнэлгийн тусламж дуудах үүрэн телефоны сүлжээ, анхны тусламж үзүүлэх цэгийг байгуулах зэрэг олон чухал асуудлаар санал солилцож, харилцан ярилцаж, ажил хэрэг болгоход онцгой анхаарч, тусгай график төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажилдаа орлоо.
Израиль “COVID-19”-ийн хоёр дахь вакцинжуулалтаа оны эцсээр эхлүүлнэ
Израиль “COVID-19”-ийн хоёр дахь вакцинжуулалтаа оны эцсээр эхлүүлнэ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.