Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр “АстраЗенека“ вакцины 50400 тун ирнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

  Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр "АстраЗенека" вакцины 50400 тунг хүлээн авна. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад гурав дахь ээлжийн вакциныг хандивлаж буй нь энэ юм. Анх гуравдугаар сарын 12-нд  "АстраЗенека" вакцины  14400 тун, гуравдугаар сарын 24-нд  "Файзер" вакцины 25740 тунг хандивласан.

   Монгол Улсын Засгийн газар Хятадын “Синофарм” компаниас  "ВероСелл" вакцины 900 мянган тун, ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангаас  "Спутник V" вакцины нэг сая тунг худалдан авах гэрээ байгуулсан. Үүнээс  "ВероСелл" вакцины 300 мянган тунг хүлээн авсан. Одоо Хятадаас  "ВероСелл" вакцины 600 мянган тун мөн ОХУ-аас "Спутник V" вакцины нэг сая тунг авахаар ажиллаж байгаа юм.

С.Амарсайхан: Ёс зүйн алхам хийж хүүгийнхээ сургалтын төлбөрийг буцаан шилжүүлнэ
С.Амарсайхан: Ёс зүйн алхам хийж хүүгийнхээ сургалтын төлбөрийг буцаан шилжүүлнэ
 
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.