Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Явуулын цэг хүн ам ихтэй хэсэг болон алслагдсан хороодод ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

    Нийслэлийн болон төрийн өмчийн байгууллагын том оврын 40 автобусыг явуулын цэг болгоод байна. Мөн вакцин хийлгэсэн иргэдийг ажиглах,  эрүүл мэндийн  үзлэг, бүртгэл хийх, эмч ажилчид ашиглах автобусыг ч бэлджээ.  Явуулын цэг хүн ам ихтэй хэсэг болон алслагдсан хороодод ажиллах юм байна.

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан дархлаажуулалтын цэгийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нь нэмэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөхтэй холбоотой шийдэл гаргахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Тэрбээр “Зорчигч тээврийн нэгтгэл”-д өнөөдөр ажиллан явуулын цэгийн бэлэн байдлыг шалгасныг Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай утсаар ярив
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай утсаар ярив
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна