Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай утсаар ярив

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

   Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй өнөөдөр утсаар ярив. Талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хүрээнд идэвхтэй өргөжин хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглэж, түүнийг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

   Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен 10-аад жилийн өмнө Монгол Улсад тухайн үеийн Дэд ерөнхийлөгч Ж.Байдены хамт айлчилж байснаа дурсаж, хоёр болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд Монгол Улсын энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн төлөөх хүч чармайлтыг талархан тэмдэглэжээ.

Н.Алтанхуяг: Энэ бол ямар нэгэн цэцийн биш цэвэр МАН-ын хийсэн ажил
Н.Алтанхуяг: Энэ бол ямар нэгэн цэцийн биш цэвэр МАН-ын хийсэн ажил
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.