Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ “мРНХ” вакцин гарган авчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

   Барууны “Pfizer-BioNTech”, “Moderna” вакцинуудтай адил матрицын РНХ /рибонуклейн хүчил/ дээр суурилсан коронавирусний вакцин гарган авах БНХАУ-ын ажилд ахиц дэвшил гарсан байна.

      “ARCoV” хэмээн нэрлэсэн уг вакциныг “Abogen Biosciences”, "Walvax Biotechnology" компаниуд Хятадын Ардын чөлөөлөх армийн Цэргийн шинжлэх ухааны академитай хамтран бүтээжээ.

    Шинэ вакциныг гуравдугаар улиралд их хэмжээгээр үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд жилд 120 сая тун үйлдвэрлэнэ. Энэхүү вакциныг үйлдвэрлэх үйлдвэрийг “Walvax Biotechnology” компани баруун өмнөд Юньнань мужид байгуулж байгаа юм. “ARCoV”-ийг  гарган авагчдын ярьж буйгаар, “Pfizer-BioNTech” болон “Moderna”-гийн вакцинуудаас ялгаатай нь тасалгааны температурт долоо хоног хүртэл хадгалахад чанараа алдахгүй гэнэ.

"Далан давхар" оршуулгын газрыг Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд