“Токио 2020” зуны олимпын XXXII наадам эхлэхэд үлдсэн 100 хоногийг албан ёсоор тоолж эхлэх ёслол Японы нийслэл хотын захиргаанд өнөөдөр боллоо.
"Олимпын наадам эхлэхэд 100 хоног үлдлээ. Энэхүү тэмдэглэлт үйл явдалд ойртуулж чадсан бүх хүнд талархаж байна. Коронавирустэй тэмцэх арга хэмжээ, эмч нарын хүчин чармайлтын ачаар бид үүнийг хийж чадсан. Бид гайхамшигтай сайхан Олимпын наадмыг зохион байгуулахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилна" гэж Токиогийн захирагч Юрико Коикэ онцлон тэмдэглэжээ.
"Токио-2020" наадмыг зохион байгуулах хорооны дэд ерөнхийлөгч Тошиаки Эндо "Бид Олимпын наадам эхлэх долоодугаар сарын 23-ны өдрийг тэсэн ядан хүлээж байна. Наадмыг аюулгүй зохион байгуулах нь бидний эн тэргүүний зорилт хэвээр байна. Тамирчид Токиод хамгийн сайн амжилт үзүүлнэ гэж би найдаж байна" хэмээв.