Стефэн Көрригийн эхнэр Айеша Көрри өөрсдийнхөө анхны болзооны талаар сонирхолтой түүхийг хуваалцжээ. Хосууд анх 14 настай байхдаа танилцсан байна. Гэвч танилцсан цагаасаа хойш дөрвөн жилийн хугацаанд огтхон ч хоорондоо болзож үзээгүй байв. Ийнхүү Стефэн Көрри 19 нас, Айеша 18 нас хүрдэг жил анх удаагаа албан ёсоор болзсон байна.
Энэ тухай Айеша Көрри хэлэхдээ,
“Би түүнийг өөрийнхөө “98 Astro Van” машинаар очиж авсан юм. Стеф үнэхээр том хэмжээтэй шорт өмсчихсөн ирсэн. Тухайн цаг үетэйгээ хөл нийлүүлж алхаж байгаа нь тэр. Дараа нь “Madame Tussauds” гэх лааны тосон барималын музей руу очиж, хамт цай уух үедээ бид хоорондоо яриа өрнүүлсэн.
Эхлээд би түүнд хайртай гэдгээ хэлсэн. Харин Стеф "Би ч бас чамд хайртай юм шиг санагддаг. Гэхдээ би ингэж хэлэхийг хүсэхгүй байна. Яагаад гэвэл би үүнийг хэлэхдээ өөртөө итгэлтэй баймаар байна. Би үнэнээсээ хэлж байна шүү" гэв. Түүний хэлэхийг сонсоод би шууд л машиндаа суугаад гэртээ харьсан. Би маш их уйлсан.
Хэдэн сарын дараа зул сарын баяраар тэдний гэр бүл манайд ирсэн юм. "Бид хамтдаа кино үзээд сууж байтал тэр над руу эргэж хараад миний чихэнд "Би чамдаа хайртай" гэж хэлсэн. Аав ээж маань яг тэнд сууж байсан. Түүний эцэг эх ч сууж байсан. Манай дүү нар ч бас яг хажууд сууж байлаа. Би суугаад киногоо үзэхийг хичээсэн ч баярласандаа тэсэлгүй орилсон” гэжээ.